Нийслэлийн онцгой комиссоос мэдээлснээр энэ сарын 3-ны өдрөөс хойш 364 хүн угаарын хийн хордлогоор Яаралтай түргэн тусламжийн төвд ханджээ. Үүнээс зургаан иргэн нас барсан байна. Одоогоор есөн иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.
Харин өнөө өглөө Баянзүрх дүүргийн 25 настай эмэгтэй Г гэртээ нас барсан байдалтай байжээ. Үхлийн шалтгаан нь угаарын хий мөн эсэхийг эмнэлгийн байгууллага эцэслэн тогтоохоор холбогдох байгууллагийнхан шалгаж эхлээд байна.