Хэнтий аймгийн Галшар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Бичигтийн уурхайд нэг иргэн нурангид дарагдаж нас барсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ.
Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр “Норт винд” компанийн жонш олборлох уурхайд ажиллаж байсан БНХАУ-ын иргэн 46 настай эрэгтэй Ян Чан Глин шороонд дарагдаж, газар дээрээ нас баржээ.
Хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.