Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн долоо хоногт нийт 1251 дуудлага мэдээлэл ирсэн байна. Мөн тус газрын албан хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 121 жолоочийг илрүүл, жолооны эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 хүнийг шүүхээр баривчилж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Харин зам тээврийн ослын улмаас өнгөрсөн долоо хоногт 29 хүн гэмтэж, мөн нийслэлд болоод орон нутагт хоёр хүн амь насаа алдсан байна.
Тухайлбал, энэ сарын 9 –ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн Алтан өлгий замд “Тоёота приус” маркийн автомашины жолооч, явган зорчигч 11 настай, эрэгтэй Г-г мөргөж амь насыг нь хохироосон байна.