Нийслэлийн онцгой байдлын албанд өнгөрсөн бямба гарагт согтуу эмэгтэй найман давхраас үсрэх гэж байна гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Хэргийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны найман давхраас 50 настай, эмэгтэй С согтууруулах унаа хэрэглэсэн үедээ үсрэх гэж байсан аж. Иймд тус дүүргийн цагдаагийн албан хаагчид тус эмэгтэйтэй ярилцлага хийн, газарт аюулгүй буулгажээ.