Мексикийн нэгэн хотод шинэ гүүрний нээлтийн үйл ажиллагаа болжээ. Гэвч энэ үеэр гүүр нурж, 20 гаруй хүн шуудуунд унасан байна.
Үүгээр ч зогсохгүй найман хүний яс хугарчээ. Шуудуунд унасан иргэдийн дунд тус хотын дарга, түүний эхнэр, хотын зөвлөлийн дөрвөн гишүүн, зэргэлдээ хотын хоёр албан тушаалтан байжээ. Улмаар аврах ажилчид тэднийг дамнуургаар зөөн гаргаж, орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор гүүрний даац хэтэрч нурсан уу, аль эсвэл чанар, хийц муу байсан уу гэдгийг албаныхан шалгаж байгаа аж.
ВИДЕО:
Footbridge collapse during reopening ceremony in Mexico pic.twitter.com/Kn4X554Ydk
— Adrian Slabbert (@adrian_slabbert) June 9, 2022