Өнгөрөгч баасан гарагт буюу 2019 оны 10 сарын 11-ний шөнө 23:00 цаг орчмын үед Сүхбаатар аймгийн 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Эрдэнэ Шарга" караокэд гал гарч 20 гаруй хүн их бага хэмжээгээр түлэгдсэн болон угаартсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ.
Тус галын улмаас нэг хүн нас барж, долоон хүний биеийн байдал муу байгаа ажээ.
Хэргийн газар аймгийн Сүхбаатар аймгийн цагдаагийн албан хаагчид, аймгийн онцгой байдлын алба ажиллаж байна. Гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар шинжээчид ажиллаж байгаа бөгөөд одоогоор цахилгаан мантожны гэмтэл байж болзошгүй гэж урьдчилсан мэдээ гарсан байна.