Цагдаагийн байгууллагад цахим сүлжээ, хуурамч гэрээ, сүлжээний бизнесээр халхавчилсан залилах гэмт хэрэг бүртгэгдсээр байна.
Тодруулбал, 2019.10.09-ний өдөр иргэн Т-ээс “Манай найз Б-ийн фэйсбүүк чатнаас найздаа 400.000 төгрөг нэг хүнд шилжүүлээд өгнө үү. Орой буцаагаад өгье гэжээ. Гэтэл найз маань фэйсбүүкээ хакердуулсан байсаныг цагдаагийн байгууллагаас тогтоосон билээ.
Залилах гэмт хэрэг 2018 онд 2978 бүртгэгдсэн. 2019 он гарсаар 3162 бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өссөн юм.
Иймд иргэд та бүхэн их хэмжээний мөнгө бага хүүтэй зээлнэ, дансанд мөнгө шилжүүлснээр азтан болно хэмээн харилцаж буй хүн бол гэмт этгээд гэдгийг үргэлж санаж, мессеж бичихгүй байх, бусдад нууц кодоо алдахаас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.