Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан эмгэнэл илэрхийлж, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг уриалсан.
Тэрээр эмэгнэлдээ:Яагаад анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв? Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов?
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм.
Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв? Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна” гэсэн юм.
Харин MCS компанийн охин компани болох “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “6300 ккал/кг илчлэгтэй хог байдаг бол надад харуул. Мэргэжлийн хүний үгийг сонсох хэрэгтэй шүү. Бид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж Улаанбаатарын утааг бууруулахад хамтарч ажилласан. Үнэхээр үр дүнтэй бол тав хүртэл жил нийлүүлье гэдгээ ч хэлсэн” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл түүнийг өчигдөр Цагдаагийн байгууллагаас дуудсан байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудастаа “Цагдаагаас утасдаад хүрээд ир гэж байна. Сэжигтэн гэж байцалт авах юм уу, өмгөөлөгчтэй очих уу? гэсэн үгүй л гэнэ. Ажлын цаг гэж баймаар л юм? Үгүй юу?” хэмээжээ.
Цагдаагаас утасдаад хүрээд ир гэж байна.
— BB (@batt1972) October 10, 2019
Сэжигтэн гэж байцалт авах юм уу, өмгөөлөгчтэй очих уу? гэсэн үгүй л гэнэ.
Ажлын цаг гэж баймаар л юм? Үгүй юу?