Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилга, Улсын драмын театрын барилга, Үндэсний номын сангийн барилгуудыг буулгаж шинээр дахин барих шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан ч энэ нь иргэдийн багагүй эсэргүүцэлтэй тулгарч тус шийдвэр цуцлагдсан.
Учир нь эдгээр барилгууд монголчуудын соёлын өв төдийгүй, хүчитгэл хийгээд дахин ашиглаж болно гэж иргэд үзэж байгаа юм.
Харин тус барилгуудыг буулгаж шинээр барих хэрэгтэй байсан хэмээн Н.Наранбаатар нарын уран бүтээлчид өчигдөр хэвлэлийн хурал хийж, тус эсэргүүцлийг зохион байгуулж байгаа иргэд “эхлээд өөрсдийнхөө амьдралыг эргэж хар” гэсэн утгатай үг хэлсэн нь иргэдийн бухимдалтай тулгараад байна.
Харин өнөөдөр нэг баримт ил болоод байна. Энэ нь дээрх барилгууд 2015 онд түүх соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогод хамрагдаж, соёлын өвийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна.