9 давхраас унах гэж байсан хүүхдийг аварсан иргэнийг шударга журам медалиар шагнах уу

2019-10-29 13:01

Тагтнаас зүүгдсэн хүүг аварсан Л.Отгонбаярыг “Шударга журам” медалиар шагналаа

Энэ сарын 5 ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд 3 настай хүүхэд тагтнаасаа унах гэж байсныг Тээврийн цагдаагийн газар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Л.Отгонбаяр аварсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Бичлэгт бага насны хүүхэд тагтнаасаа дүүжлэгдэн унах гэж байхад нь хажуу тагтнаас нэгэн эрэгтэй гарч ирэн дээш татаж авч байгаа нь гарч байгаа юм.

Тагтнаас зүүгдсэн дөрвөн настай хүүхдийг цаг алдалгүй аварч, амьдрал бэлэглэсэн цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр “Шударга журам” медалиар шагналаа.

Шударга журам медалиар эрэлхэг зориг, авхаалж самбаа гарган гал, ой, хээрийн түймэр, байгалийн болон үйлдвэрлэлийн гамшиг, аюулаас хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгө авран хамгаалсан хүнийг шагнаж, урамшуулдаг юм.

2019-10-11 12:25

9 давхраас унах гэж байсан хүүхдийг аварсан иргэнийг шударга журам медалиар шагнах уу

Энэ сарын 5 ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд 3 настай хүүхэд тагтнаасаа унах гэж байсныг Тээврийн цагдаагийн газар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн иргэн аварсан бичлэг олон нийтийн анхааралд ороод байна.

Бичлэгт бага насны хүүхэд тагтнаасаа дүүжлэгдэн унах гэж байхад нь хажуу тагтнаас нэгэн эрэгтэй гарч ирэн дээш татаж авч байгаа нь гарч байгаа юм.

Энэхүү бичлэгийг үзэж байгаа иргэд тухайн хүүхдийг аварсан иргэнийг “Шударга журам” медалиар шагнах ёстой гэж үзэж байгаа юм. Учир нь Шударга журам медалиар эрэлхэг зориг, авхаалж самбаа гарган гал, ой, хээрийн түймэр, байгалийн болон үйлдвэрлэлийн гамшиг, аюулаас хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгө авран хамгаалсан хүнийг шагнаж, урамшуулдаг юм.