Өнгөрсөн зургаадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээ буюу өөрийн твиттер хуудаснаа байршуулсан байдаг.
Харин тэрхүү нийтлэлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан юм.
Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлыг гүтгэлэг хэмээн үзэж Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан.
Харин Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан билээ. Дээрх хэргийн шүүх хурал өчигдөр /2019.10.09/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Ингээд Э.Бат-Үүлд шийтгэл оногдуулахдаа процессын ноцтой алдаа гаргасан, Ерөнхийлөгчийг гүтгэсэн нь тогтоогдоогүй учраас зөрчлийн хэргийг прокурорт буцаах шийдвэрийг шүүх хуралдаанаас гаргажээ.
Е-г гүтгэсэн гэх Бат-Үүлд холбогдох хэргийн хурал дууслаа Яг л урьдын адил Шийтгэл оногдуулахдаа процессын ноцтой алдаа гаргасан, гүтгэсэн нь тогтоогдохгүй байгаа учраас хэргийг прокурорт буцаалаа гэнэ Алдаагаа засч байгаад шийтгэ гэж байгаа юм шиг буцаадгаа болихсон
— Mergen (@MergenB) October 9, 2019