Б.Хурц нарын хэргийг хэлэлцүүлэгт буцааж, Сайд асан Б.Сономпилийн хорих ялыг хэвээр үлдээв

Б.Хурц нарын хэргийг хэлэлцүүлэгт буцааж, Сайд асан Б.Сономпилийн хорих ялыг хэвээр үлдээв

-Б.ХУРЦ ШҮҮХ ХУРАЛД ИРЭЭГҮЙ Ч БҮРЭЛДЭХҮҮН ХУРАЛДАЖ ШИЙДВЭРЭЭ ГАРГАСАН-

Энэ сарын 8-ны өдөр өндөр албан тушаал хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг болон мөн албан тушаалаа урвуулан ашиглаж зохион байгуулалттайгаар бусдыг эрүүдэн шүүж ял оноосон гэх хэргийн шүүх хурал оны анхаарлын төвд болж өндөрлөв.

Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутган яллаж улмаар шүүхээр хэргийг хэлэлцсэн. Мөн Эрчим хүчний сайд асан Б.Сономпилийг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн хэмээн үзэж ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Анхан шатны шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, прокурорын байгууллагаас Давж заалдах шатны шүүхэд хандсан юм. 

Энэ дагуу өчигдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүх хуралдаан боллоо. Шүүх хуралдаанд яллагдагч Б.Хурц өөрийн биеэр оролцоогүй бөгөөд зарим шүүгдэгч нар мөн адил хуралдаан ирээгүй өмгөөлөгчөө оролцуулсан аж.

Харин танхимд яллагдагч нарын өмгөөлөгчдийн зүгээс хэргийг прокурорт буцаах ёстой гэх байр суурийг илэрхийлж байсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, хэргийг эцэслэх шаардлагатай гэж үзэж байв. Улмаар шүүх бүрэлдэхүүн өчигдөр 22.00 цагийн үед шийдвэрээ гаргаж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэгт буцаажээ.

-266 САЯ ТӨГРӨГНИЙ ХАХУУЛЬ АВСАН ХЭРГЭЭР 4 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ-

Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр АТГ-аас шалгасан. Улмаар прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан "...албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан "...хахууль авсан..." гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.

Түүнийг 266 сая төгрөг авсан гэх  хэргийг ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн юм.

Тэгвэл ялтан М.Сономпил Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Харин энэ хүсэлтийн дагуу өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн. Харин тус хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Ингэснээр тэрээр үлдсэн хорих ялаа биеэр эдлэх бөгөөд хээл хахууль авсан гэх 266 сая төгрөгийг улсын орлого болгох хуулийн зааллтай юм байна.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө