Ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байна хэмээн Монголбанкнаас мэдээллээ. Тавдугаар сарын 1-11-ний хооронд
- Монголбанкны эх үүсвэрээр 7.9 тэрбум төгрөг
- Арилжааны банкны эх үүсвэрээр 7.2 тэрбум төгрөгийн буюу нийт 15.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгсон аж.
Хэдийгээр Төв банкнаас зээл хэвийн олгогдож байгаа ч арилжааны зарим банк иргэдээс зээлийн хүсэлт шинээр авахгүй байгаа юм. Учир нь өмнөх оны материал хуримтлагдсантай холбоотой гэж тайлбарлаж буй. Эргэн сануулахад, Ипотекийн зээл ийм удаашралтай байгаа шалтгааныг судалж, МИК багцлах гээд удаагаад байна уу, эсвэл арилжааны банкууд өөрсдийн хөрөнгө оруулсан, зээл олгосон төслийнхөө байрыг худалдах гээд гацаагаад байна уу гэдгийг талууд нээлттэй хэлэлцэж, цаашид хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэхийг Шадар сайд үүрэг болгосон билээ.