Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшинд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байж болзошгүй дуудлага мэдээлэл Цагдаа болоод Хордлогын үндэсний төвд өдөр бүр бүртгэгдсээр байна.
Иргэд ийнхүү хохирч байгаа асуудалтай холбогдуулж өчигдөр Тавантолгой ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах шахмал түлшний үйлдвэрийг битүүмжилж, шалгалтын ажиллагааг эхэлсэн байна.
Мөн өчигдөр /2019.10.07/ өдрөөс эхлэн гэр хорооллын айлуудын яндангийн хаалт буюу хавхлагуудыг хураах ажил эхэлсэн байна. Мөн тус үйл явдалтай холбогдуулж цагдаа болоод онцгой байдлын албан хаагчдад бэлэн байдал зарлаж бүх албан хаагчид эргүүл, хамгаалалтад ажиллаж байгаа ажээ.