Энэ сарын 4-5 нд шилжих шөнө Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшинд хоёр том хүн, хоёр бага насны хүүхэд хордож амь насаа алдсан байж болзошгүй байгаа юм. Мөн өнөөдөр өглөө 6 цагийн орчимд СХД-т 60 орчим настай эрэгтэй тус түлшинд угаартаж амь насаа алдсан байж болзошгүй байгаа юм.
Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд нэг өрхийн 20-58 насны гурван хүн угаарын хийнд хордсоноос 28 настай эмэгтэй амь насаа алдсан байж болзошгүй хэрэг явдал гараад байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “2019 оны аравдугаар сарын 7-ны 11.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад хүн угаартаж амиа алдсан хэрэг бүртгэгдсэн” гэлээ.