Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшинд угаартаж хортсон байж болзошгүй 30 гаруй хүн “Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв”-д одоогоор хандаад байна. Тэднээс насанд хоёр хүрсэн хүн, мөн хоёр, дөрвөн настай хоёр хүүхэд амиа алдаад байна.
Энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 17:00 цагийн орчимд хуралдсан гэсэн албан бус мэдээлэл байгаа юм. Харин яг одоо Тавантолгой түлш компанийн Сонгинохайрхан дүүрэгт байрладаг шахмал түлшний үйлдвэрт ЦЕГ-ын бие бүрэлдэхүүн шалгалт, нэгжлэг явуулж байгаа ажээ.