АНУ-ын харьяат 40 настай уулчин есдүгээр сарын 18-ны өдөр Алтай Таванбогдод авиралт хийх явцдаа алга болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэрбээр есдүгээр сарын 20-ны өдөр буцаж ирэх байсан ч одоог хүртэл ор сураггүй байгаа юм. Харин өнгөрсөн долоо хоногт тус ууланд их хэмжээний цас орсон тул өнөөдөр алга болсон АНУ-ын иргэнийг эрэн хайх ажиллагааг түр зогсоогоод байсан юм.
Тэгвэл онцгой байдлын алба хаагчид хууль хүчний байгууллагатай хамтран аймгийн хэмжээнд эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжлүүлж байна гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.