Салхитын мөнгөний ордтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн зөвлөх, гавьяат хуульч Б.Сарантуяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлжээ. Шүүгч Г.Даваадорж нь гавьяат хуульч Б.Сарантуяагийн хүү гэх мэдээлэл бий.
Өмнө нь буюу өнгөрсөн хоёрдугаар сард Салхитын мөнгөний ордтой холбогдуулан гавьяат хуульч агсан Л.Бямбааг саатуулан шалгаж эхэлсэн байдаг. Гэвч тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 461 дүгээр ангид хоригдож байх үедээ амиа алдсан харамсалтай хэрэг болсон билээ.
Мөн АТГ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй үндэслэлээр гавьяат хуульч агсан Ч.Бямбаагийн хүү С.Төмөрбатыг шалгаж эхэлсэн юм. Тэрбээр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан бөгөөд чөлөөлөгдсөнийхөө дараа хилийн дээс алхсан байдаг. Одоо түүнийг АНУ-д амьдарч байгаа гэх мэдээлэл бий. Хилийн хориг тавиагүй байсан тул тийнхүү гадаадад гарсан бөгөөд түүнийгш эх оронд нь авчирах талаар хуулийнхан ажиллаж байгаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн зөвлөх, гавьяат хуульч Б.Сарантуяаг хүүгийнх нь хамт шалгаж байгаа эсэх талаар АТГ-аас тодруулахад: Манайхаас хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн гэв.