Өнгөрсөн есдүгээр сарын 19-ний өдөр иргэн Г Замын-Үүд дэх хилийн хяналтын бүсээр 75 шуудай Дэргэвэр жиргэрүү ургамал гаргах гэж байгаад саатуулагджээ. Сэжигтний “Истана” маркын автомашины тээшинд 736.9 кг тус сэтгэцэт нөлөөт ургамал байсныг илрүүлсэн байна.
Дэргэвэр жиргэрүү ургамал нь хилээр оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэхийг хориглох бүтээгдэхүүнүүдийн жагсаалтад багтдаг юм.