Увс аймгийн Улаангом сумын 7-р баг Ойрд театрын урд зам дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дайрч амь насыг нь хохироожээ.
Тодруулбал, аравдугаар сарын 2-ний өдөр 20:35 цагт тус сумын гуравдугаар багт оршин суух хаягтай эрэгтэй 34 настай хөгжлийн бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй иргэнийг согтуу жолооч мөргөж амь насыг нь хохироосон осол болжээ.
Тухайн жолооч нь мөн л тус сумын гуравдугаар багт оршин суудаг эрэгтэй 57 настай иргэн байсан. Тэргэнцэртэй иргэнийг согтуу жолооч мөргөж гэмтээсэн бөгөөд хажуу замд хөдөлгөөнд оролцож байсан жолооч дахин мөргөж амь насыг хохироожээ. Дээрх хэргийг Увс аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.