Өнөөдөр АШУҮИС-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Ангараг тэргүүтэй багш нар мэдээлэл хийлээ.
Тэд Монгол Улсад хууль тогтоомж байдаг юм бол гурван шатны шүүхээс гаргасан шийдвэрийг одоо болтол хэрэгжүүлэхгүй байгаа гэх асуудлаар болон одоогийн АШУҮИС-ийн захиарл Ж.Цолмонг ажлаас нь чөлөөлж, хуучин захирал болох Г.Батбаатарыг эргүүлэн томилохыг БСШУС-ын сайдаас шаардав.
АШУҮИС-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Ангараг:
-“Одоогоос яг нэг жилийн өмнө 2018 оны 07-р сарын 10-ны өдөр АШУҮИС-ийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмонг томилсон бөгөөд тухайн үед ажилчид төрийн албаны тухай хуулийг баримталж ажиллаач гэсэн шаардлагыг тавьж эсэргүүцлээ илэрхийлж байсан. Ж.Цолмон үүрэг гүйцэтгэгч тухайн үед мэдээлэл хийж байсан хүмүүсийг халахыг нь халж, шилжүүлэхийг нь шилжүүлж, ажлаас чинь хална шүү гэж ажилчидыг дарамтлах болсон. Д.Батбаатарыг ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн гэх Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүх болон дээд шүүхийн тогтоол гарсан. АШУҮИС дээр хэвийн үйл ажиллагаа явагдахаа болиод удаж байна. Дээд шүүхийн тогтоол гарсан өдөр буюу 4-р сарын 25-ны өдрөөр захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмонгийн эрх үүрэг нь дуусч байгаа. Энэ өдрөөс хойш гарсан тушаал шийдвэр нь хууль эрх зүйн хувьд чадамжгүй болж эхэлсэн. Тэгэхээр зургаан сарын хугацаанд энэ сургуулийн үйл ажиллагаа нь хууль бус явагдаж байна. Хууль эрх зүйн хувьд чадамжгүй болсон сургуулиас гарах эрсдлийг хэн хариуцах вэ?" гэв
н.Батбаяр:
-“Миний хувьд Ж.Цолмонгийн шийдвэрээр хууль бусаар ажлаасаа халагдсан хүний нэг. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс ажилд эргүүлэн томил гэсэн шийдвэр гарсан ч одоо болтол томилогдоогүй л явна. Мөн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон 2019 оны 2-р сарын 25-ны өдрийн Цензургүй яриа нэвтрүүлгээр орохдоо нэр бүхий хүмүүс сургуульд 19 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж гүтгэж доромжилсон. Бид Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүн гүтгэсэн хэргээр гомдол гаргасан. 2019 оны 09 сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гүтгэсэн хүмүүсээс уучлалт гуйх ёстой, нэр хүндэд дахин халдахгүй байх гэх тогтоол гарсан. Тиймээс Ж.Цолмон нэр төрд халдсан хүмүүсээсээ уучлалт гуйхыг шаардаж байна”.
Мөн энэ үеэр Ж.Цолмон АШУҮИС-ийн захирлын албан тушаалд томилогдсоны дараа сургуулийн хэд хэдэн газрын дарга нарыг ажлаас нь чөлөөлж, өөрийн хүмүүсийг томилсон ба ажил нь нэгэнт цэгцэрсэн, урагштай явж байсан төсөл, бүтээн байгуулалтууд зогсонги байдалд ороод байгаа хэмээн ярилаа.