Улсын Дээд шүүхээс 2019.10.07-ны өдөр Жастын Ш.Батхүүд хамаарах хэргийг хэлэлцэхээр товоо зарлажээ.
АТГ-аас Ш.Батхүүд хамаарах хэргийг 2019.01.07-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн. Улмаар анхан шатны шүүхээс 2019.03.05-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл Ш.Батхүү 2019.07.19-ны өдөр УДШ-д хяналтын журмаар гомдол гаргаад байсан юм.
Ш.Батхүүг ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 148.4 тэргүүтэй хэд хэдэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн 148.4-т “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, АРВААС ДЭЭШ АРВАН ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Жастын Ш.Батхүү нь Өмнөд африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, ДӨРВӨН удаагийн зээлийн гэрээгээр нийт 109 сая ам.доллар авсан байдаг. Улмаар Английн дээд шүүх дээр монголын тал ялагдал хүлээснээр “Эрдэнэт” ТӨҮГ Ш.Батхүүгийн өмнөөс 40 сая ам.долларыг “Стандарт” банканд төлсөн билээ.