Буруу рультэй, 10-аас дээш жил насжилттай автомашины импортыг хориглох хууль хэлэлцэнэ

Буруу рультэй, 10-аас дээш жил насжилттай автомашины импортыг хориглох хууль хэлэлцэнэ

УИХ-ын намрын чуулган өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэж батлах гол хуулиудын нэг нь Автотээврийн тухай хууль юм.Уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж УИХ хэлэлцэх эсэхийг шийдсэн бөгөөд одоо эцэслэн батална. Одоо явж буй төсөл хэвээр батлагдвал 2021 оноос эхлэн Монгол Улсад буруу рультэй машиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно. Харин гишүүдийн зүгээс уг заалтаа татахыг Засгийн газарт тулгасан бөгөөд Монгол Улсад одоо бүртгэлтэй нийт машины 55 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй ажээ.