Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан Жаст компанийн захирал асан Ш.Батхүүд холбогдох хэрэгт АТГ-аас мөрдөн байцаалт хийж дуусаад Шүүх рүү явуулсан ч тус хэрэг шүүх дээр очоод найман сар сураг чимээгүй болсон байна. Энэ тухай АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Т.Мөнхтунгалаг дараа мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.
Тэрээр Жастын хэрэг шүүх рүү яваад ирэлгүй 8 сар болж байгаа. Сайд асан Б.Батзориг болон ЖДҮДС-гийн албан тушаалтнууд гэх мэт 13 хүнд холбогдох хэрэг шүүх рүү шилжсэн. АТГ-т дарагдаад байгаа хэрэг асуудал байхгүй. Анхаарал татсан хэргүүдийн өрнөл, явцыг манай сэтгүүлчид мэдэж байгаа. Авлигатайгаа л тэмцье. Авлигатай тэмцэж байгаа ганц байгууллагаа харлуулахгүй байя.
Мөн тэрээр “ХХААХҮЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг тендерийн асуудлаар шалгаж эхэлсэн. Тодорхой объектуудад үзлэг, нэгжлэг хийсэн нь үнэн. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.