Улаан бал нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу Монголын төр, хүний эрхийг хэн зөрчиж байгааг илэрхийлэхдээ “Төрийн далбаа”-г ураж, тус санааг илэрхийлсэн байдаг. Тэгвэл түүний энэхүү үйлдэл Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 15.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг нээж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулжээ.
Ингээд түүний “Монгол улсын төрийн далбааг урж гэмтээн гутаасан үйлдэлд нь Монголын ард түмний түүхэн уламжлал, зан заншил, эв нэгдэлд халдсан хууль бус үйлдэл бөгөөд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэл гэж үзжээ. Иймд энэхүү үйлдлийг дахин гаргахгүй байхыг шаардаж, энэхүү үйлдэлдээ иргэд, олон нийтээс уучлал гуйхыг зөвлөсөн байна.