Цоожтой хаалганы цаана хэн нэгний нулимс, цөхрөл, итгэл алдарсан бусармаг үйл хэрэг өрнөсөөр байгаа нь өнөөгийн нийгэм. Бид энэ удаагийн хаалттай хаалганы цаадах нээлттэй сурвалжилгаараа Амгалан амаржих газрыг онцлон хүргэж байна.
Амгалан амаржих газарт жилд дунджаар 10 мянга гаруй бяцхан иргэд дуугаа хадаан мэндэлж аав ээжийгээ магнайг тэнийлгэдэг. Мөн өдөрт л гэхэд 30-35 нярай төрдөг. Амгалан амаржих газар тэртээ 1966 онд байгуулагдаж байж. Тэр цагаас хойш олон гэр бүлд бүл нэмэх үйл хэрэгт тасралтгүй зүтгэсээр ирсэн.
-ДӨНГӨЖ ТӨРСӨН ХОЁР НЯРАЙ ЦУС ХҮЛЭЭСЭЭР НАС БАРЖЭЭ-
Харин сүүлийн найман сараас хойш Амгалан амаржих газарт төрсөн нярай эхийнхээ ангир шар уургыг амталж ажилгүйгээр харамсалтайгаар амиа алдсан хэд хэдэн тохиолдлууд гарчээ. Тодруулж үзвээс, өнгөрөгч наймдугаар сарын 31-ний өдөр төрсөн А.Номин эмэгтэй цус багадалттай нярай төрүүлсэн байдаг. Улмаар цус сэлбэх шаардлагатай гэж хэлээд түүнээс хойш таван цаг хүлээгээд цус ирэлгүй амьсгал хураасан. Мөн есөн сарын эхээр дахин нэг эмэгтэй төрж яг дээрх шалтгаантайгаар хүүхдээ алджээ.
Мөн нэг жирэмсэн эмэгтэйг уйланхайтай байна хэмээн андуурч нэг бөөрийг нь хагалгаагаар авсанаар хүүхдээ цаашид тээх боломжгүй болж улмаар ураг амь тасарсан байна. Цус хүлээсээр эндсэн нярай хүүхдүүд жаахан л эртхэн цус залгасан бол амьд үлдэх бүрэн боломжтой байж.
-АМГАЛАН АМАРЖИХ ГАЗРААС 15 САЯ ТӨГРӨГ ӨГӨХӨӨ ХЭЛЖ,
ӨӨР БОЛОМЖ БАЙХГҮЙ ГЭЖЭЭ-
Дээрх хэрэг явдлаас болж үрээ ингэртээ тэвэрч амжаагүй эхчүүд хэвлэл мэдээлэлд нулимс дуслуулан ярилцлага өгсөөр байна. Дээрх эмэгтэйчүүдийн хоёр нь анхныхаа үрийг хүлээж байсан гэх. Харин хохирч үлдсэн эмэгтэйчүүдийн хэлж байгаагаар, Амгалан амаржих газар нь цусны нөөцгүй. Тэнд төрсөн нярай төрөлхийн цус багадалттай байсан учраас цус сэлбүүлэх эмчилгээ хийлгэх байсан. Гэтэл таван цагийн турш цус хүлээсээр амьсгал хураасан байгаа гэв. Харин энэ талаар тухайн эмч эмнэлгийн байгууллагуудын удирдлагын зүгээс уучлалт эрж, хариуцлага хүлээхийг шаардаад ч нэмэргүй байгаа тухайгаа хэлж байсан билээ.
Түүнчлэн буруу онош тавьж эмнэлэгт хандсан эмэгтэйн нэг бөөрийг нь тээж байсан үртэй нь хамт авсан хэргийнхээ дараа Амгалан амаржих газраас 15 сая төгрөг өгнө. Тэрнээс өөр боломж байхгүй тухайгаа хэлсэн байгаа юм.
-НЯРАЙ ЦУС ХҮЛЭЭЖ ХОЁР ЦАГ Л БОЛСОН. БҮХ ХЭРГҮҮД ЦАГДААД ШАЛГАГДАЖ БАЙГАА УЧРААС МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ-
Дээрх мэдээллийн дагуу бид Амгалан амаржих газрыг зорилоо. Харин тухайн эмнэлгийн зүгээс мэдээлэл өгөхгүй тухайгаа хэлж байв. Учир нь дээрх хохирогч нарын үрээ алдсан гэх асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас дур мэдэн яриа, мэдээлэл өгөх ямар ч боломжгүй байгаа хэмээв.
Энэ тухай мэдээллийг Амгалан амаржих газрын чанарын албаны дарга эмэгтэй гарч ирж хэлсэн билээ. Дээрх цус хүлээсний улмаас харамсалтайгаар амиа алдсан хоёр нярай хүүхдүүдийн асуудал бол таван цаг хүлээгээгүй. Харин хоёрхон цаг л хүлээсэн гэж хэлэв. Цус багадалттай төрсөн нярайд цусны төвөөс цагаан эсгүйжүүлсэн улаан эс хийдэг юм.
Амиа алдсан гэх хүүхдүүдийн ар гэрийнхний гомдлын дагуу хариуцсан эмч нар болон удирдлагууд цагдаагийн байгууллагад шалгагдаад явж байгаа. Манай эмнэлгийн зүгээс эмгэг судлалын хариу гаргаж цагдаад өгсөн байгаа учраас үлдсэн асуудлыг хуулийн байгууллага шийднэ гэсэн мэдээлэл өгсөн билээ.
Амгалан амаржих газрын зүгээс хохирч үлдсэн эмэгтэйчүүдээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй төдийгүй. Энэ асуудалд одоог хүртэл хаалттай байгуу тухай ярьсаар байгаа. Харин эмнэлэг өөрийн нэр төрийг бодож хаалгаа тас хааж сэтгүүлч нарт мэдээлэл өгөхгүй гэсэн хэдхэн үг л хэлж сууна. Харин болсон хэргийн тухай, эмч нар хэрхэн яаж аашилдаг, хэрхэн яаж хүний аминд хүрсээр байгаа тухай иргэд мэдээлсээр байгаа юм.