ХЭРГИЙН ГАЗРЫН СУРВАЛЖИЛГА: Музейн ажилтан нэн ховор 20 гаруй төрлийн амьтдын баримлыг нууж байжээ

ХЭРГИЙН ГАЗРЫН СУРВАЛЖИЛГА: Музейн ажилтан нэн ховор 20 гаруй төрлийн амьтдын баримлыг нууж байжээ

Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамнаас өнгөрсөн наймдугаар сарын 25-нд Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгах тухай тендер зарласан байдаг. Улмаар Үлэг гүрвэлийн музей болон байгалийн түүхийн музейг нэгтгэх ажил эхэлсэн юм. Одоогоор байгалийн түүхийн музей, үлэг гүрвэлийн музейн эртний нэн ховор өндөр үнэ бүхий олдвор түүхэн дурсгалт бүтээл, амьтдын баримлыг нэгтгэж байгаа юм байна.

Гүлэг гүрвэлийн музейн зооринд тус хэрэгт холбоотой баримтуудыг нуусан байжээ

-МУЗЕЙН АЖИЛТАН НЭН ХОВОР АМЬТДЫГ ӨӨРӨӨ
АГНАСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
-

Харин энэ үеэр Үлэг гүрвэлийн музейн ажилтан өөрийн эрхэлдэг албан тушаалаа урвуулан ашиглаж Монголын нэн ховор амьтад болох улаан номонд орсон 20 гаруй амьтдын хөлдөөсөн чихмэл хадгалж байгаад цагдаагийн байгууллагад баригджээ.

Тодруулбал, энэ сарын 20-ний өдөр Үлэг гүрвэлийн музейн хонгилд 3-5 хөргөгчинд нэн ховор амьтдыг чихмэл болгох гэж хөлдөөсөн байсныг цагдаагийн алба хаагчид шалгалтаар тогтоожээ.

Дээрх нэн ховор ан амьтадын  тоо толгой нь ховордож байгаа учраас хуулийн дагуу улаан номонд бичигдсэн. Улмаар хуулиараа агнахыг хориглосон байдаг бөгөөд агнасан тохиолдолд байгаль орчинд онц их хохирол учруулсан хэргээр зүйчлэн шалгадаг байгаа юм.

-АЖ АХУЙН АЛБАНЫ ДАРГЫГ БАЙГАЛЬД ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ
ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА
-

Хууль бусаар хориотой ан амьтан агнаж улмаар нуун дарагдуулж байсан хэргийг цагдаагийнхан амьтан судлаачдыг байлцуулан шалгасан аж. Шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй нэн ховор гэх могой, хандгайн тугал, хүдэрийн толгой, хойлог шувуу, ондатар 2 ширхэг, булга 2 ширхэг, нохой зээх, цурхай, зэвэг загас, шаазгай, бүргэд, элсэг шувуу, цагаан зээр, дорго, туулай, ишиг загас зэрэг /зарим ховор амьтдын нэр зүйлийг бичээгүй болно/ нийт 20 гаруй төрлийн хөлдөөсөн амьтдыг тус музейн хонгилд хөргөгчинд нууцаар хадгалж байжээ.

Уг хэргийг байгалийн түүхийн музейд аж ахуй албаны дарга ажилтай нэгэн үйлдсэн аж. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд тухайн сэжигтэнгээс болон Үлэг гүрвэлийн музейн удирдлага, Байгалийн түүхийн музейн удирдлагуудаас мэдүүлэг авч байгаа юм байна.

Б.Мажигсүрэн

-ЦАГДАА НАР ҮНЭН ЗӨВИЙГ ТОГТООХ БАЙХ-

Энэ талаар бид сурвалжилхаар Үлэг гүрвэлийн музейг зорилоо. Тус музейн аж, ахуйн албаны дарга Б.Мажигсүрэн

-Танай музейн хонгилд нэн ховор амьтдын хөлдөөс чихмэлийг хууль бусаар хадгалж байсан юм байна. Та мэдсэн үү?

-Тэр талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан цагдаа нар орж ирээд шалгаад амьтдын хөлдөөсөн чихмэлийг хураагаад аваад хонгилыг лацдаад явсан.

Манайх найман сарын нэгнээс Засгийн газрын тогтоол гарч хоёр музейг нэгтгэх ажил эхлээд эд хөдөлгөөнтэй байна.

-Та Үлэг гүрвэлийн музейн аж ахуйн албаны дарга нь байтал танай хонгилд байсан нэн ховор амьтад хадгалж байсныг мэдээгүй хэрэг үү?

-Мэдээгүй. Миний сонссоноор нэн ховор улаан номонд орсон нилээд их тооны амьтдыг  хадгалж байсан юм билээ. Тэрийг манайхан мэдээгүй. Нүүдэл болоод л орж ирсэн байх. Тэр талаар Баягалийн түүхийн музен удирдлагуудаас асуусан дээр байх. Шалгагдаж байгаа нь үнэн. Энд бүртгэгдээгүй бахан хөлдөөгч нар орж ирсэн байсан. Тэр дотор нь баахан дархан цаазат амьтад гарсан юм билээ.

Энэ талаар Байгалийн түүхийн музейн удирдлагуудаас тодруулга авахаар очиход тухайн музейн дарга нь эмнэлэгт хүн сахиж байгаа учраас ажил дээрээ байхгүй байсан билээ.