Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор дөрвөн хүн амиа алдав

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор дөрвөн хүн амиа алдав

Өнгөрсөн бямба, ням гарагт зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, нийслэлд 1, орон нутагт 3 хүн амь насаа алджээ. Үүнээс 3 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтжээ.

Тухайлбал, СГД-ийн 21 дүгээр хороо Партизаны замд "Тоёота Приус" маркийн автомашин онхолдож, нэг хүн амиа алдаж, нэг хүн гэмтжээ.

Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р багийн нутагт "Toyota corolla" маркийн автомашин онхолдож, хоёр хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн байна.

Төв аймагт "Тoyota progress" маркийн автомашины жолооч нь явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.