Амиа хорлохоор завдаж гол руу үсэрсэн эмэгтэйг аварчээ

Амиа хорлохоор завдаж гол руу үсэрсэн эмэгтэйг аварчээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн /аймгийн төвөөс урд зүгт 8 км, сумын төвөөс зүүн урд зүгт 28 км-т/ “Хилэнтийн гүүр” гэдэг газар тус аймгийн харьяат иргэн О /37 настай, эмэгтэй/ “Дэлгэрмөрөн” гол руу амиа хорлох зорилгоор үсэрчээ.

Энэ тухай дуудлагыг энэ сарын 29-ний өдрийн 09:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын таван алба хаагч,  нэг автомашинтай найман км зам туулж, 09:56 цагт очиж, есөн минут ажиллаж, иргэн О-г голоос эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.