Есдүгээр сарын 11-12-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Дорнод аймаг дахь 327 дугаар ангийн цэргийн албан хаагч харамсалтайгаар амь насаа алдсан талаар бид өнөөдөр мэдээллэсэн. Учир нь тус ангийн захирагч нь цэргүүдээ өдрийн 20 мянган төгрөгийн цалинтайгаар хувийн компани, иргэдэд ажил хийлгэдэг гэх албан бус мэдээлэл байгаа юм.
Энэ хүрээнд талийгаач цэрэг хадлан хадахаар явж байгаад осолдсон байдаг. Тэгвэл энэхүү хэрэг явдалтай холбогдуулж, ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлагч Б.Амгаланбаатар, 327 дугаар ангийн захирагч Т нарт хугацаат цэрэг амиа алдсан хэргээр Жанжин штабын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ тооцжээ.