Т.Бадамжунайгийн хүргэнийг 48 цаг саатуулж шалгаад суллажээ

Т.Бадамжунайгийн хүргэнийг 48 цаг саатуулж шалгаад суллажээ

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд, Хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайгийн хүргэн, “Монголдарь инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Жаргалсайханыг АТГ-аас шалгаж байгаа. Үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгагдаж буй түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулсан юм. Энэ талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл Э.Жаргалсайханыг 48 саатуулж шалгаад суллажээ.

Сануулахад, Т.Бадамжунай нь Э.Жаргалсайханы гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Монголдарь инвестмент” ХХК-иас 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хоёр жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт байгаа аж. Мөн Т.Бадамжунайгийн гэр бүлийнхэн 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хувийн компанидаа ажиллаж байжээ.