Н.Түвшинбаярт нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай зүйл анги НЭМЖЭЭ

Н.Түвшинбаярт нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай зүйл анги НЭМЖЭЭ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Найдангийн Түвшинбаярын  цагдан  хорих  4 дүгээр хугацааг прокурорын саналд үндэслэн 1 сарын хугацаагаар  сунгасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл яллагдагч  Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр  зүйлийн  2 дахь хэсгийн  2.1  дэх заалтад  зааснаар  “ Хүнийг  онц харгис хэрцгийгээр алсан “, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн”  зүйл ангиудаар  эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг  үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна. 

Тэгвэл Н.Түвшинбаярт үүсгэсэн зүйл ангиудад буюу Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлд хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Мөн хуулийн 17.8 дугаар зүйлд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байна.