Жүжигчин Н.Ононгийн эхнэр ҮАГ-ын орлогч дарга Я.Сарансүхийг маргааш шүүнэ

Жүжигчин Н.Ононгийн эхнэр ҮАГ-ын орлогч дарга Я.Сарансүхийг маргааш шүүнэ

Үндэсний аудитын газар /ҮАГ/-ын орлогч дарга Я.Сарансүхийг шүүх хурал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэд хэдэн удаа зарлагдаж, хойшилсон билээ.

Тэгвэл Я.Сарансүхийг шүүх хурал маргааш буюу 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр товлогдсон байна. Өмнө нь болсон шүүх хурлаар шүүгдэгч Я.Сарансүх нь нотлох баримт цуглуулахаар хүсэлт гаргасан учир хойшилсон аж. 

Хэргийг эргэн сануулахад, Я.Сарансүхийг Нийслэлийн дотоод аудитын газрын даргаар ажиллаж байхдаа байгууллагынхаа нэр бүхий албан хаагчийг үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн. Үүнээс үүдэж төрд 18.9 сая төгрөгийн хохирол учирсан хэмээн үзэж ийнхүү шүүхэд хандсан байдаг.  

Ташрамд өгүүлэхэд, Я.Сарансүх нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Ононгийн эхнэр юм.