Баянгол дүүргийн долоодугаар хооронд 10 сартай хүүхдээ гэртээ паарнаас уяж үлдээснээс үүдэж, хүүхэд нь боомилогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл боомилогдсон хүүхэд яаралтай эмнэлгийн тусламж авсан ч гэмтлээ даалгүй нэг хоногийн дараа нас барсан харамсалтай явдал болжээ. Иймд эцэг эхчүүд хүүхдээ ганцааранг нь гэрт нь үлдээхгүй, байнгын хараа хяналттай байлгаж, дагуулж явахыг албаны хүмүүс анхааруулж байна.
![СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Паарнаас уяж орхисноос болж боомилогдсон 10 сартай хүүхэд гэмтлээ даалгүй нас баржээ](http://imedee.mn/uploads/news/4x3/2022/03/09/gemtele.jpg)