А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Өнөөдөр 09.00 цагт А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хойшиллоо. Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх аравдугаар сарын 7-нд 10.00 цагт  болохоор хойшлуулан товложээ.

Хэргийг тодруулбал, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарыг төрийн албыг зарж, 60 тэрбумыг босгох төлөвлөгөө зохиосон нь төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон онц ноцтой гэмт хэрэг гэж үзэн, яллагдагчаар татсан юм.

Ц.Сандуй "Ийм яриа болсон ч үүнийг албажуулсан зүйл байхгүй. Схемийг зохиосон Г.Доржзодов ямар ч хариуцлагад татагдаагүй. Татагдаж шүүгдэх ёстой хүний нэг" гэж тайлбарлаж буй. Мөн тэрбээр хэргийг шүүх хуралдаанд Г.Доржзодовыг гэрчээр дуудах ёстой гэсэн санал ч гаргаад байгаа аж.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө