Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг нэгтгэсэн байдлаар удирддаг “Эрдэнэс Монгол ” компани дээр өчигдөр АТГ-аас ажиллагаа явуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, ажиллагааг өчигдөр орой явуулж, нэр бүхий албан тушаалтанг саатуулсан аж.
Саатуулагдсан албан тушаалтан нь “Эрдэнэс Монгол ” компанийн тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган юм байна.
С.Эрдэнэбулганыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулаад байгаа аж. Тэрбээр 2016 онд уг албан тушаалд томилогдон ажилласан нэгэн юм. Түүнийг "нэгдмэл ашиг сонирхолтой компаниудаа тендерт оруулж, их хэмжээний авлига авсан" хэрэгт буруутгаж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна.