Дархан-Улаанбаатар хоорондын түр замд 300 хүн нас барсан талаар Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн иргэд өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэлийн албаны дарга Б.Баатархүү дээрх мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр өөрийн твиттер хуудсандаа Тээврийн цагдаагийн албанаас гаргасан статистикийг дэлгэн харуулав.
Судалгаанд харуулснаар 2019 оны зургадугаар сарын 17-ноос наймдугаар сарын 31-ний хооронд Дархан-Улаанбаатар чиглэлийн түр замд 83 осол бүртгэгдэж, найман хүн амь насаа алдаж, 34 хүн гэмтжээ.
Өчигдөр нэг хэвлэлийн хурлаар Дархны замд 300 хүн нас барсан гээд ташаа мэдээлэл тараасан байна. ТЦА-аас гаргасан бодит статистик нь ? pic.twitter.com/KHxcGCXMkV
— ??Б.Баатархүү?? (@BuBaatarkhuu) September 25, 2019