УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг баасан гарагт болно

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг баасан гарагт болно

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчиндэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаад гишүүний суудлаасаа өөрийн хүсэлтээр бууж улмаар хэрэг нь  шүүхийн    шатанд ирээд буй. Харин хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ дахин хүчингийн хэрэг үйлдэхээр завдсан хэргээр шалгагдаж байсан. Эл хоёр хэрэгт Хан-Уул дүүрэгт нэгтгэгдэн шалгагдаж байгаад мөрдөн байцаах ажиллагаа дуусч дахин шүүхэд шилжээд байна.  Тэгвэл хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болохоор тов гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Хүчиндэх" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны есдүгээр сарын 27-ний өдрийн 10:00 цагт товлогджээ.