Энэ сарын 24- ний 19:49 цагт Шангрила зочид буудлын үйлчлэгч эмэгтэй гадаад иргэний өрөөг цэвэрлэж байх үедээ 270 ам долларыг нь хулгайлжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо нутагт байрлах Шангрила зочид буудлын үйлчлэгч ажилтай Баянголдүүргийн 3-р хороонд оршин суух хаягтай эмэгтэй 46 настай А нь Соломон улсын иргэн 45 настай эмэгтэйн өрөөнөөс 270 ам доллар хулгайлсан байна.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа бөгөөд хохирогчийг өрөөндөө байхгүй хойгуур өрөөг нь цэвэрлэх гэж ороод цүнхнээс нь доллар хулгайлсан болох нь тогтоогдсон байна.
Дашрамд дуулгахад, тус зочид буудалд Азийн бүх орнуудын хорих ангийн удирдлагууд байрлаж байгаа бөгөөд манай улсад Олон улсын хурал зөвлөгөөн энэ өдрүүдэд болж байгаа билээ. Энэхүү хуралд ирсэн Соломон улсын иргэний долларыг манай улсын иргэн хулгайлсан нь тогтоогдож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.