Ц.Сандуй, А.Ганбаатар нарт "Төрийн эрх мэдлийг авахаар хуйвалдсан" хэрэгт буруутган Эрүүгийн хэрэг үүсгэжээ

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт "Төрийн эрх мэдлийг авахаар хуйвалдсан" хэрэгт буруутган Эрүүгийн хэрэг үүсгэжээ

60 тэрбумын гэх хэрэгт холбогдсон А.Ганбаатар, Ц.Сандуй нарын хэрэг шалгагдсаар удаж байгаа билээ. Харин А.Ганбаатар, Ц.Сандуй нарын хэргийг Эрүүгийн хэрэг үүсгэн шүүхийн шатанд шилжүүлжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Улмаар шүүх хэгийг хүлээн авч эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагт товлосон байна.