-ХАР ТАМХИГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЖ БАЙНА ХЭМЭЭН УРИЛЖ БАЙЖЭЭ-
Энэ сарын 19-20-нд шилжих шөнө өөрийнхөө гэрийн гадна автомашин дотор хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан дуучин Б.Амархүү өдгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх урьдчилан хорих 461-р ангид нэг сарын хугацаатайгаар хоригдон шалгагдаж байгаа билээ.
Тэрээр хоёр жилийн өмнө Хар тамхи мансууруулах бүх төрлийн бодисын эсрэг “BLACK challenge” аянд урлаг соёлын төлөөлөлийн хамтаар нэгдэж байжээ. Энэхүү аян нь хүүхэд залуучуудад хандаж хар тамхи хэрэглэхгүй байхыг уриалж олон төрлийн арга хэмжээнүүд зохиогдож байсан билээ.
Тэрээр бичихдээ: Дэлхийн хамгийн азтай аав гэж би өөрийгөө боддог. Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө өнөөдөр олон зүйл хийж чадахын нэг нь хар тамхигүй ирээдүйг нь бүтээж өгөх, түүний эсрэг тэмцэх юм. Би “BLACK challenge” аянд нэгдэж хар тамхигүй ирээдүйн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна хэмээн урилж байжээ.
-О.АРИУНЗУЛ: БИ ЧИНИЙ ТАЛД ҮРГЭЛЖ БАТ ЗОГСОНО, САНАЖ ЯВААРАЙ. УДАХГҮЙ УУЛЗЪЯ-
Дуучин Б.Амархүүг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс түүнд нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт татсан билээ. Харин энэ үеэр түүний эхнэр нь өөрийн цахим хуудаснаа дэмжиж хүлээхээ илэрхийлэн пост оруулжээ.
Б.Амархүүг баривчлах үед эхнэр нь хамт байсан гэх мэдээлэл өгч байгаа ч түүний эхнэр, загвар өмсөгч О.Ариунзул нь тухайн үед хамт байгаагүй энэ хэрэгт ямар нэгэн хамааралгүй болохыг нь тогтоосон байна.
Тэрбээр "Цагаанаас цагаахан цайлган сэтгэлтэй хань минь. Би чиний талд үргэлж бат зогсоно, санаж яваарай. Удахгүй уулзъя. On my way my love" хэмээн бичиж, Английн Лондон хотод байгаа байршил заажээ.