УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан Монполимет компанийн өглөг болох 10 тэрбум 615 сая 924 мянга 551 төгрөгийн өглөгийг Монголбанк эрсдлийн сангаасаа хаасан асуудлыг манай сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг нийгэмд гаргаж тавьсан. Энэхүү баримт мэдээллийн мөрөөр хуульч, өмгөөлөгч Н. Бямбадорж, Д.Хишигбаяр нар АТГ-т УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг шалгуулахаар өгсөн байдаг. АТГ тав хоногийн дотор судалж үзээд шалгах эсэхээ шийдвэрлэдэг. Тэгвэл хуульчдын өгсөн хүсэлтийн дагуу УИХ-ын Ц.Гарамжавт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж шалгахаар болсон байна. Энэ асуудалд Монголбанкны удирдлагууд холбогдож магадгүй байна.
Ц.Гарамжавын асуудлаар АТГ хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаж эхэлжээ
Сэтгэгдэл
Нийт: 0 сэтгэгдэлтэй