АТГ: Ерөө сумын засаг дарга М.Ганбаатарыг цагдан хориогүй

АТГ: Ерөө сумын засаг дарга М.Ганбаатарыг цагдан хориогүй

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга М.Ганбаатарыг урд шөнө АТГ-аас Улаанбаатарт авчирч хорьсон гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. 

Энэ талаар АТГ-аас тодруулахад "Ганбаатар гэх хүнийг цагдан хориогүй. Энэ тухай мэдээлэл худал" гэх тайлбарыг өглөө. 

М.Ганбаатарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, алт олборлох 92 тусгай зөвшөөрлийг дур мэдэн аж ахуй нэгж, компаниудад олгосон гэж буй. Үүний улмаас Сэлэнгийн залуу нарс, хусан ой сүйдэх хэмжээнд хүрсэн гэх мэдээлэл байгаа юм.