СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг настай хүүхэд нүхэн жорлонд унаж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг настай хүүхэд нүхэн жорлонд унаж нас баржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  гуравдугаар хороонд өчигдөр /2019.09.17/ нэг настай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10.20 цагт очиж  хоёр метр гүн нүхэн жорлонд унаж нас барсан байсан  охины цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эргэн сануулахад, есдүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн аравдугаар хороонд нэг нас  ой таван сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Ийм тохиолдол өмнө ч бас хэд хэдэн удаа гарч байсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тиймээс  эцэг эх, асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.




Өнөөдөр тахиа өдөр

9 минутын өмнө