Өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа явган хүний гарцан дээр осолд өртсөн байдалтай эрэгтэй хүн байсан тухайн нийтэлсэн байсан юм. Тухайн иргэн толгойдоо хүнд гэмтэл авсан байсныг бичсэн бөгөөд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар зам чөлөөлөхийг шаардаж гэмтсэн босч чадахгүй байгаа иргэн болон түүнд туслалцаа үзүүлж байгаа хүнийг харааж, доромжлон зарим жолооч нар шүргээд өнгөрсөн тухай нийтэлжээ. Дээрх мэдээлэл олон нийтийн дургүйцлийг ихээхэн төрүүлээд байгаа билээ.
Харин тухайн нэмтсэн байсан иргэн автомашинд мөргүүлсэн байж болзошгүй тухай мэдээллийн дагуу тодрууллаа.
ТЦА: Цахим орчинд цацагдсан нийтлэл, мэдээлэл нь зам тээврийн осол болоогүй. Харин гэмтсэн иргэн өөрийн ухаангүй зам дээр унасан бололтой байсан. Зам тээврийн осол болоогүй тухайн гэмтсэн иргэнийг автомашин мөргөж гэмтээгээгүй учраас Тээврийн цагдаагийн албанаас шалгаагүй бөгөөд хоногийн нөхцөл байдлын мэдээнд мэдээлэгдээгүй байсан.