Хилээр алт нууж гарахыг завджээ

Хилээр алт нууж гарахыг завджээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 14-ний 12 цагийн үед Замын-Үүдийн боомтоор хоёр иргэн алт нуун хилээр гарах гэж байгаад баригджээ.

Хэргийг тодруулбал, О М гэгч хоёр этгээд гадуур болон дотуур хувцсандаа  зургаан килограмм алт нуун хилээр нэвтрэх гэж байхад нь илрүүлэн уг алтыг хураан авч, шалгалтыг ажиллагаа явуулж байна.

2019 оны есдүгээр дүгээр сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар 1 кг алт нь 129,928,000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нийт 775,000,000 төгрөгийн алтыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоожээ.




Өнөөдөр бич өдөр

17 цагийн өмнө