Төрийн банкны удирдлагуудыг хууль бусаар зээл олгосон гэх асуудлаар шүүнэ

Төрийн банкны удирдлагуудыг хууль бусаар зээл олгосон гэх асуудлаар шүүнэ

Төрийн банкны өмнөх удирдлагууд 20 тэрбум төгрөгийн зээлийг дотоод журмаа зөрчиж олгосон гэдгээр хоригдон шалгагдаж байсан. Зээл авсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Шинжа шинфа" ХХК-ийн захирал Сун гуанг ченийг 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн цагдан хорьж шалгаж байна.

Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан, тус банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Д.Ганбаатар, одоо ажлаа хийж буй Эрсдэл хариуцсан захирал Г.Тогтохбаатар, Санхүү хариуцсан захирал Л.Чинбат нарт холбогдох шүүх хурал 09-р сарын 30-нд товлогджээ.

Хэргийг сануулахад, 2017 оны 6-р сарын 23-нд тус банкны захирлууд захирлуудын "зээлийн ерөнхий хороог" хуралдуулж Шинжа шинфа ХХК-д 20 тэрбум төгрөг олгох шийдвэр гаргаж бэлнээр 13 тэрбум төгрөгийг, тус компанийн дансруу долоон тэрбум төгрөгийн гүйлгээг хийж гүйцэтгэжээ. Төрийн банкны бодлогод зааснаар таваас дээр тэрбум төгрөгийн зээлийг тус банк нь гаргах эрхгүй бөгөөд заавал ТУЗ-ийн хурлын шийдвэр гаргах ёстой аж. Гэтэл Сангийн сайдын "олго" гэсэн гарын үсгээр ийнхүү 20 тэрбум төгрөгийн зээлийг гаргаж банкны мөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэдэг үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж буй. Тус зээлийг графикийн дагуу төлөх хугацаа 400 хоногоор хэтэрсэн бөгөөд хүү, алдангитайгаа 31 тэрбум төгрөг болсон байдаг.




Өнөөдөр бич өдөр

13 цагийн өмнө