Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг гэрт нь нэг хонуулаад, дахин хорьжээ

Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг гэрт нь нэг хонуулаад, дахин хорьжээ

Өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гарагтСүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож тэдэнд Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн билээ.

Гэтэл тэднийг шүүхийн шийдвэрийн дараа гэрт нэг хонуулаад буцаад есдүгээр сарын 14-ны өдөр Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг нэг сарын  хугацаатай  461 дүгээр ангид хорьсон байна.

Тэднийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг нээн, шалгаж буй талаар АТГ-аас мэдээлсэн юм.




Өнөөдөр бич өдөр

13 цагийн өмнө