2019 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой нийт 181 гэмт хэрэг гарч, 319 хүн шалгагдсан гэх мэдээллийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өгч буй.
Саяхан л гэхэд нэгэн өмгөөлөгч хар тамхины хамааралтай донтогч байсан гэдгийг цагдаагийн байгууллагынхан илрүүлжээ.
Хэргийг тодруулбал, Тухайн өмгөөлөгч нь 40 орчим насны эрэгтэй О гэгч байжээ.
Түүнийг 2018 оны тавдугаар сарын 25-ны өдөр хар тамхины хэргээр шалгагдаж байсан үйлчлүүлэгч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Т болон Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан А нартай өөрийн машинд хар тамхи хэрэглэж байх үед нь ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгчид үйлдэл дээр нь дайчлан баривчилжээ.
Өмгөөлөгч О нь иргэдэд хууль, эрх зүйн зөвөлгөө өгснийхөө хөлсөнд хар тамхи авдаг байжээ.
Иргэн О-г одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа ба түүнээс тайлбар мэдүүлэг авч байгаа тухай эх сурвалж мэдээлсэн юм.