Есдүгээр сарын 10-ны өдөр .... аймгийн нутаг дэвсгэрт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас хийгдсэн мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулжээ.
Уг ажиллагаагаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг түүж бэлтгэн, гар аргаар боловсруулж байсан хоёр этгээдийг дайчлан баривчилсан байна. Дээрх этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан цагдан хорьж шалгаж эхэлжээ.